Улс төр

АТГ-ААС “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН Л.НАРАНБААТАРЫН АЛБАН ӨРӨӨ, ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

АТГ-аас “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. Тодруулбал, тус газраас Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь хоёр дахь өдрөө нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Шалгалт үргэлжилж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.” гэв. Одоогоор яг ямар шалтгаанаар нэгжлэг хийж байгаа нь тодорхойгүй байна.

Ташрамд дурдахад, Л.Наранбаатарыг компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл гараад байсан бөгөөд тухайн эмэгтэй өнгөрсөн даваа гарагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...