Active

Энхийг сахиулагчид cуданы багачуудыг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгаар 5 дугаар сарын 31-ний өдөр тус улсын нийслэл Жуба хотын “Грийнсуд” бага сургуулийн 100 орчим хүүхдүүдийг оролцуулсан хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. 

UNMISS ажиллагаанд Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, ахлагч, ажиглагч офицеруудаас эмэгтэй цэргийн алба хаагчдын санаачилгыг талархан дэмжиж, бага сургуулийн сурагчдад хэрэгцээтэй байгаа дэвтэр, үзэг, бал, харандаа, гар бөмбөг болон хөл бөмбөг зэрэг хэрэгцээт зүйлээр тусламж үзүүлсэн юм. 

Хүүхдийн баярын арга хэмжээг нээж Грийнсуд сургуулийн захирал Алев Гаранг Алев хэлсэн үгэндээ тус бага сургуульд Хүчний штаб байрлаж буй баазын дэргэд байрлах энгийн иргэдийг хамгаалах хуарангаас олон тооны хүүхдүүд суралцдаг тул Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаас үзүүлж буй тусламжийг тэдгээр хүүхдүүдэд хүргэхээ илэрхийлэв.

Мөн энэ үеэр UNMISS ажиллагааны Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Ш.Амарбаясгалан UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт бүрэлдэхүүнээ төлөөлөн сургуулийн сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчний тухай товч танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд 2 төрлийн хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж, сурагчдын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн хичээлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг гардуулан өгөв.

1046F25C-A2B9-9E01-AFE1-A0108F9EDF68 Энхийг сахиулагчид cуданы багачуудыг баярлуулжээ
0ECD8D95-5DD8-494C-2F70-C5229F997C00 Энхийг сахиулагчид cуданы багачуудыг баярлуулжээ
19DA6FCF-A426-DC11-4072-1F3475434930 Энхийг сахиулагчид cуданы багачуудыг баярлуулжээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...