Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Булаг” гэдэг газраас суудлын автомашинаар зорчиж явсан бага насны хүүхэд сураггүй алга болжээ.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:35 цагт сумын төвөөс гарч 35 км зам туулан 01:00 цагт очиход иргэн Н /43 настай эрэгтэй/ нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс Дэлгэрхангай сумын чиглэлд охин М/2 настай/-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

тэнэг юм бэ хамт байсан байж алдаж байгаа юмуу