Active

Хорих ангид эргэлтээр ирсэн эхнэрийнхээ амь насанд хүрчээ

Тавдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар хорих ангид эргэлтээр очсон эхнэртэйгээ хамт хүмүүжигч нас барсан хэрэг гарсан талаар мэдээлсэн. Уг хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын эх сурвалж “Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны 09:55 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн байранд “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус хорих ангид ял эдэлж байсан 31 настай М нь хуульд заасан 24 цагийн хугацаагаар эргэлтээр ирсэн эхнэр 26 настай М-ийн амь насыг хохироож, улмаар өөрийгөө боомилж, нас барсан үйлдэлд шинжээч эмчийг томилон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

ШШГЕГ-аас хорих ангийн удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй хэмээн мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...