Active

“U Money” картыг олон үйлдэлтэй болгоно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээг нэмэгдүүлэх, стандартад нийцүүлэх арга хэмжээг авна. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй.

Үүнтэй, мөн хотод өрнөж байгаа бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох, энэ чиглэлд шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд буй. Тиймээс бид төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд цаашид хамтран ажиллах боломжтой.

“Ти-Мони” компанитай хамтран Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн системийг нэвтрүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван сая гаруй карт зарагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийдэг болсон.

Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, такси үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг олон боломж бүрдэнэ гэсэн юм.

Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдлийг нэвтрүүлэхэд Нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ны “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...