Нийгэм

БНАСАУ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ ТЭЭХ ЧАДАЛТАЙ ШУМБАГЧ ДРОН ДАХИН ТУРШЖЭЭ

БНАСАУ энэ долоо хоногт дэлбэрснийнх нь дараа дайсны усан онгоц, далайн боомтыг сөнөөх цунами үүсгэх чадалтай цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон дахин туршлаа гэж тус улсын мэдээллийн төв агентлаг /”KCNA”/ мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ “Haeil-2” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршжээ.

“Haeil-2” шумбагч дрон нь Умард солонгосын зүүн эргийн бүсэд өнгөрсөн мягмар гаргаас баасан гаргийн хооронд 71 гаруй цагийн турш наймын тоо хэлбэрийн зууван траектортой замаар нийт 1000 км тууллаа гэж мэдээнд дурдсан байна.

Мэдээнд дурдагдаж буй энэхүү дроны туулсан замын урт нь Япон тэнгисийг гаталж Япон улсын эрэгт хүрэх бүрэн боломжтой зай юм.

Гуравдугаар сарын сүүлчээр хийсэн өмнөх туршилтын үеэр “Haeil-1” шумбагч дрон 600 км зам туулсан гэж Умард Солонгосын хэвлэлүүдээр мэдээлсэн.

Энэхүү сүүлчийн туршилтаар шумбагч дроны тээсэн цэнэгт хошууг Өмнөд Хамён мужийн боомтоос холгүй орших усан доорх байг дэлбэллээ гэж ”KCNA” мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...