Active

Нийслэлийн хэмжээнд газар олгосон түүхийг ил болголоо

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох үүргийг хариуцсан албан тушаалтнуудад олгосон байдаг. Засгийн газраас  хуулийн хэрэгжилтийг хангаж, Шилэн ажиллагааны хүрээнд “Shilen.gov.mn” сайт дээр төрийн зарим мэдээллийн олон нийтэд ил тод болгож байгаа.

ЦХХХ-ийн сайд Н.Учрал энэ тухайд “Газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн мэдээллийг өнөөдөр shilen.gov.mn дээр нээлттэй болгож байна. Бид улсынхаа газар нутгийн 0,3 хувьд дээд зэргийн зохион байгуулалтгүй хүн амынхаа 50 хувь нь төвлөрөн амьдарч байна. Ийм хот дэлхий дээр бараг үлдсэнгүй. Тиймээс хотын газар олголтын мэдээллийг ил болгохыг олон нийтийн зүгээс өнгөрсөн хугацаанд иргэд шаардсаар ирсэн юм. Улаанбаатар хотын газар олголтын түүх бол цементэн ширэнгэ, агаар, ус, хөрсний бохирдлын түүх боллоо.  

Газар олголтын мэдээллийг ил тод болгохыг улстөрийн өнцгөөр харж болохгүй. Ил тод мэдээлэлд аль нэг нам, улстөрийн өнцгөөр ялгаварлах аргагүй юм. МАН-ын гишүүн хотын дарга нарын гарын үсэг хамгийн олон байгаа. Ил тод мэдээлэлд хэрхэн яаж хандах нь иргэн таны эрх үүрэг.  Хэн, хэнд хэрхэн яаж газар олгосон тухай 20 жилийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа юм.

Мэдээлэл хариуцагч нийслэлийн газрын албаны ирүүлсэн мэдээллийг нэрээр нь, он цагаар нь, байршлаар нь зориулалтаар нь олгосон Засаг дарга, олгуулсан компанитай нь, цаашид  хэдэн удаа дамжиж шилжсэн баримтаар нь ил болгож байна.

Нийслэлийн Засаг дарга нарын 2000-2022 оныг хүртэлх газар олголтын баримт ил болж байгаа бөгөөд үүнд, газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбай зориулалт өөрчилсөн 6429, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 гээд нийт 36958 захирамжийг нээлттэйгээр байршуулсан” гэлээ.

16841215766461a7e8a9b22 Нийслэлийн хэмжээнд газар олгосон түүхийг ил болголоо
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...