Нийгэм

СОЛОНГОСЫН ОЛОН АНГИТ, ТҮҮХЭН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫГ МОНГОЛД ХИЙХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын KBS-Төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.

6448bc8018164615ff1e6dd5 СОЛОНГОСЫН ОЛОН АНГИТ, ТҮҮХЭН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫГ МОНГОЛД ХИЙХЭЭР БОЛЛОО

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна. Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээ.

6448bc8b18164615ff1e6dd6 СОЛОНГОСЫН ОЛОН АНГИТ, ТҮҮХЭН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫГ МОНГОЛД ХИЙХЭЭР БОЛЛОО

KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.

6448bc9218164615ff1e6dd7 СОЛОНГОСЫН ОЛОН АНГИТ, ТҮҮХЭН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫГ МОНГОЛД ХИЙХЭЭР БОЛЛОО

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс кино багийн хамт олонд дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...