Active

УЛСЫН ХЭМЖЭЭНД 5.3 САЯ ТӨЛ МАЛ БОЙЖИЖ БАЙНА

Энэ оны нэгдүгээр улирлын мал төллөлт, хорогдолтын талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 5.5 сая буюу 17.9 хувь нь 2023 оны эхний улиралд төллөсөн байна. Тухайлбал хонины 20.6, ямааны 19.0 хувь, ингэний 9.4 хувь, үнээний 6.1 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.

Эхний улиралд гарсан төлийн 97.3 хувь буюу 5.3 сая төл мал бойжиж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс гурван сая буюу 35.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний улиралд улсын хэмжээнд 957.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 890.1 мянгаар буюу 93 хувиар өсөв.

Харин энэ оны гуравдугаар сард 389.6 мянган мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 40.7 хувийг эзэлж байгаа бөгөөд хоёрдугаар сард хорогдсон малаас 106.5 мянгаар буюу 37.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  1. Ямаа 427.2 мянга,
  2. Хонь 391.1 мянга,
  3. Үхэр 88.5 мянга,
  4. Адуу 49.6 мянга,
  5. Тэмээ 0.8 мянгаар хорогджээ.

 Нийт хорогдсон малын 44.6 хувийг ямаа, 40.9 хувийг хонь эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...