Нийгэм

ТЭМЭЭНД ЯАГААД МОГОЙ ЗАЛГИУЛДАГ ВЭ?

Тэмээ бол дээрх хамгийн тэсвэртэй амьтдын нэг билээ. Өөрийн биед нөөцөлсөн уургын тусламжтай тэмээ олон хоног унд хоолгүй явж чаддаг. 

07ece6e0ca8098e5985bdbaef0d0287a ТЭМЭЭНД ЯАГААД МОГОЙ ЗАЛГИУЛДАГ ВЭ?

Тэмээ нь маш сайн дархлаатай учраас бусад амьтдыг амархан үхэлд хүргэж чадах аюултай олон өвчнийг ядах юмгүй эдгээж чаддаг гэнэ. Мөн тэмээ нь биедээ агуулагдах шингэний 25 хувийг алдсан ч гэсэн юу ч болоогүй юм шиг байж чаддаг. Бусад амьтдын хувьд ийм хэмжээний шингэн алдалт үхэлд хүргэнэ.

Dekays-Brownsnake_Frode-Jacobsen_Shutterstock ТЭМЭЭНД ЯАГААД МОГОЙ ЗАЛГИУЛДАГ ВЭ?

Сонирхолтой нь тэмээ халуун орны амьтан учраас ханиад, томууны төрлийн өвчинд их эмзэг юм. Тиймээс ханиад туссан тохиолдолд тэмээ амиа алдах өндөр эрсдэлд ордог. Өвдсөн тохиолдолд тэмээний хоолны дуршил эрс буурдаг учраас өлсөж үхэх аюулд ордог.

Өвдсөн тэмээг эмчлэхийн тулд эзэд нь амьд могой залгиулж араас нь их хэмжээний ус уулгадаг байна. Могойн хорноос тэмээний биеийн температур нэмэгдэж бие нь бүхэлдээ хөлөрч тавирдаг ажээ.

Үүний дараа тэмээ юм идэж тэнхээ авдаг. Могойн оролцоогүйгээр тэмээг хөлөргөх нь бараг боломжгүй зүйл юм. Учир нь тэмээ биеийнхээ температурыг өөрөө зохицуулдаг учраас ханиад томуу хүрсэн ч гэсэн биеийн хэм нь хэвийн хэмжээнд байдаг ажээ. 

Цөлийн хатуу ширүүн нөхцөлд тэмээг эмчлэх цорын ганц арга нь энэ юм. Мөн хоол тэжээлийн хомсдолд оррсон үед тэмээ өөрсдөө могой олж залгих тохиолдол ч байдаг гэнэ. Тэдний бие нь хорд тэсвэртэй учраас могойн хор тэмээний хувьд халуун бууруулах эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг байна. 

5f336759425794520e09c38d225faf06 ТЭМЭЭНД ЯАГААД МОГОЙ ЗАЛГИУЛДАГ ВЭ?

Цөлд амьдардаг хүмүүс тамхи, дарь, хүхэр, буталсан яс, тос, давирхай агуулсан янз бүрийн хачирхалтай орц хэрэглэн тэмээг эмчилдэг ажээ. Сонирхолтой нь тэрхүү эм нь гайхмаар сайн үйлчилдэг гэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...