Active

ДУУЧИН Э.МИНЖИНСОР ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ


Дуучин Э.Минжинсор өчигдөр орой халдлагад өртөж биедээ гэмтэл авсан зураг мэдээллээ цахим хуудсандаа оруулаад нэг цагийн дараа устгасан байв.

Тэрбээр “Миний цомгийг авъя гэж байнга залгаад байсан хүнд итгээд гарсан. Гарыг минь зүсээд тархи руу өшиглөөд зугтаасан. Эрийн муу эмд гэдэг үгнээсээ болсон шүү гэдэг үг хальт сонслоо. Одоо учрыг нь олно. Тэр дугаар руу залгасан чинь мэдэхгүй гэж байна. Өчигдөрхөн микрофоноо бариад дуулж байсан гар минь. 

Амьдралдаа ийм аймаар зүйл үзсэнгүй. Шоок” гэсэн пост хийгээд удалгүй, толгойгоо хагалуулсан зураг мэдээллээ устгасан байв. 

Харин энэхүү асуудлаараа тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан байгаа ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
1
+1
2
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...