Урлаг

ЮҮ А ИН БУСАД АЛДАРТНУУДЫН ХАМТ ИТЭВОНД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ИРСЭН

Жүжигчин Юү А Ин долоо хоног бүр Итэвон дахь шөнийн клубүүдэд зочилж бусад алдартнуудын хамт хар тамхи хэрэглэдэг байсан тухай мэдээлэл цацагдах эхэлжээ. 

“Kooкmin Ilbo”-ийн мэдээлснээр гэрчүүд Юү А Инийг алдартан найзуудтайгаа хамт Итэвон дахь шөнийн цэнгээний клубт хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй зан авир гаргаж байсныг онцолжээ.

Тэд Итэвон дахь гурван шөнийн цэнгээний клубээр байнга үйлчлүүлдэг байсан гэнэ. “B” хэмээн нэрлээд буй шөнийн цэнгээний клубт хамгийн нууц хэсэгт ширээ захиалдаг байсан тэд үргэлж тамхи хэрэглэдэг байсан гэнэ. Тус клуб нь бусад шөнийн цэнгээний газруудыг бодвол гэрэлтүүлэг харьцангуй багатай байв. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар тэдний татаж буй тамхины үнэр энгийн тамхинаас өөр үнэртдэг байсан гэнэ. 

Мөн тэд согтууруулах ундаа тийм ч ихийг захиалаагүй мөртлөө согтуу явдаг байсан нь олны анхааралд өртжээ. Үүнээс үүдэн клубын удирдлагууд тэднийг мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ. 

Өнгөрсөн оны аравдугаар сард Итэвонд болсон эмгэнэлт явдлаас үүдэн Юү А Ин болон түүний найзууд Итэвонд очхоо түр завсарлажээ. Уг клубт марихуан хэрэглэх нь энгийн үзэгдэл гэнэ. Юү А Иний цуснаас марихуан, кокайн, пропофол, кетамин зэрэг дөрвөн төрлийн мансууруулах бодис илэрсэн. Тэрээр хийсэн үйлдэлдээ уучлалт хүссэн бөгөөд түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
1
+1
1
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

“Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд...

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон...

Булган аймгийн хөгжим жүжгийн театр Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол...

С.Жавхлан: Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл...