Чингэлтэй дүүргийн хэсэгт байрлах худалдааны төвийн нэг бол Хүчит шонхор зах билээ. Тэгвэл тус чиглэлд шинэ зам тавьж байна. Уг асуудлын доор тус дүүргийн засаг дарга ийнхүү хэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилгаас гадна дүүргийн эмнэлгийн өргөтгөл, Эрт илрүүлэг, оношилгооны төв барьж байна.
Түүнчлэн хэд хэдэн авто замын ажил өрнөж байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийг байгуулахаар газар чөлөөлсөн. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж буй тул иргэдэд энэ талаар таниулж, ойлгуулахад анхаарч байна хэмээв.


Сүүлийн сэтгэгдэл