Active

МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО ӨСЖЭЭ

Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Энэ хүрээнд 4500 орчим жуулчин ирсэн. Мөн аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийлээ. “Өвлийн наадам” арга хэмжээнд Буриад, Тува, Халимаг Улсаас 20, ӨМӨЗО-ноос зургаа, 21 аймгаас 400 гаруй, Улаанбаатар хотоос 450 орчим тамирчин оролцож, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцож, 10 мянга орчим хүн үзэж сонирхсон.

“Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байлаа. Он гарснаас хойш нэгдүгээр улиралд Монгол Улс 102,528 жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оноос 36 хувиар өссөн үзүүлэлт” гэв.

Тэрбээр мөн БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаагаа уламжлав.

Дээрх жуулчдын 60 орчим хувь нь Улаанбаатарт ирж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ. 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин ирж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...