Нийгэм

ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа тошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг.

Геодези, усны барилга, байгууламжийн газраас халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гүүрэн гарц, хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах далан сувгуудын урсцыг сайжруулан, өнгөрсөн долоо хоногт нийт 1.2×1.8×2000 шоо метр суваг татаж, авто замын гүүрэн гарц гарган, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүллээ. Ингэхдээ усны машинаар 600 тонн, усны насосоор 10 мянган шоо метр ус соруулж, нийт 960 кг давс хийлээ. Мөн 520 тонн шороогоор далан үүсгэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

642506ea18164615ff1e6b99 ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
642506f918164615ff1e6b9b ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...