Active

ЦАС ЦАГААН ӨНГӨТЭЙ БАЙХЫН УЧИР

macro photography of snowflake
Photo by Egor Kamelev on Pexels.com

Бидний мэдэх үзэгсэлэнт цасан ширхэгүүд нь мөсний талстууд юм. Ус, мөсийг томруулж харах юм бол тунгалаг, бага зэрэг цэнхэр өнгөтэй байдаг. Харин цас яагаад цагаан өнгөтэй байдаг юм бол?   Цасан ширхэг болон агаарын молекулуудад гэрэл харилцан үйлчилдэг.

Ус, мөс, цасан ширхэг бүр бидэнд тунгалаг, цэвэрхэн харагддаг хэдий ч үнэндээ ус нь хагас тунгалаг чанартай юм. 

Гэрэл нь тунгалаг чанартай зүйлд үйлчлэхэд ямар ч өөрчлөлт ордоггүй бол хагас тунгалаг зүйлд гэрэл хугардаг байна. Гэрэл цасан ширхэгийг дайрч, хугардаг төдийгүй ширхэг бүрийн талстанд орж бутардаг. 

Цасны ширхэг нь бидний харагдаж байгаа бүх гэрлийн давтамжинд сарниж байдаг. Энэ нь цасыг цагаан өнгөтэй харагдуулдаг байна. Яг л элсэн чихэр, давс цагаан өнгөтэй байдагтай адил юм.  Гэхдээ нягтарсан их цас цэнхэр өнгөтэй харагдах тохиолдол бий.

Учир нь нягтарсан цас эсвэл мөсний талстанд маш бага агаар байдаг. 

Иймд гэрэл харилцан нөлөөлөх боломж бага байдаг аж. Зузаан давхарга нь цасыг цэнхэр өнгөтэй харагдуулахын тулд улаан гэрлийг өөртөө шингээж авдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...