Нийгэм

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд. Тодруулбал, СХТТШ-ын бүртгэлд бүртгүүлэх бол эхлээд Халамжийн нэгдсэн санд нэвтэрч бүртгүүлнэ.

Хэрэв EHALAMJ.MN сайтад нэвтрэх өөрийн цахим хаяг, нууц үгийг мартсан бол дараахь видео зааврын дагуу нэвтрэх эрхээ сэргээх боломжтой.

Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

  • Бүртгүүлэх иргэд www.ehalamj.mn-д 2023 оны гуравдугаар сарын 9, 10-нд 09:00-17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийн тооны дээд хязгаарыг и-халамж бүртгэлийн хуудас дээр зааж өгсөн байх бөгөөд бүртгэх квот дуусмагц бүртгэлийн систем хаагдана.
  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гуравт нь зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна. Бүртгүүлэхдээ гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх, цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан нэг хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...