Урлаг

“ШРЕК-5”-ИЙГ ХИЙХЭЭР ЗУРАГ АВАЛТДАА БЭЛТГЭЖ ЭХЭЛЖЭЭ

Америкийн “DreamWorks Animation” кино студи “Шрек-5” кино хийхээр зураг авалтдаа бэлтгэж эхэлжээ.

2001 онд анхны ангиа гаргаж байсан бол 22 жилийн дараа тав дахь ангиа үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Шрек хүүхэлдэйн кино нь шилдэг хүүхэлдэйн киноны анхны Оскарын шагналыг хүртэж, 2020 онд Үндэсний киноны бүртгэлд орсон байдаг. 

Киноны продюсер Christopher Meledandri “Ногоон аварга биетийн адал явдлын талаар өгүүлэх киноны өмнөх ангиудад гол дүрийн дуу хоолойг амилуулсан жүжигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн” гэжээ. Тэр дундаа Шрекийн дүрд дуу оруулсан жүжигчин Mike Myers, Фиона гүнжид дуу оруулсан Cameron Diaz, илжигний хоолойг амилуулсан Eddie Murphy нар “Шрек-5” төсөлд оролцох юм байна. 

Түүнчлэн киноны гол дүрүүдийн нэг болох илжигний адал явдлыг өгүүлэх тусгай кино бүтээх санаа яригдаж байгаа талаар продюсер онцолсон ажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

“Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд...

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон...

Булган аймгийн хөгжим жүжгийн театр Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол...

С.Жавхлан: Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл...