Цаг агаар

ЦАГ АГААР | УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ +9 ГРАДУС ДУЛААН БАЙНА


9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд  төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон  шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө  Дархадын хотгор болон Завхан голын эхээр -21…-26 градус,  Увс нуурын хотгор болон  Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Халх голын хөндийгөөр -16…-21 градус,  Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан,  бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...