Active

ХУУЛЬ БУСААР ХАР СҮҮЛТ АГНАСАН АРАБЫН ИРГЭДИЙГ 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нар нь бүлэглэн хууль бусаар ан агнажээ.

Тодруулбал, 2022 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 2 сая төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг, 1.7 сая төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг дэвсгэрт тус тус буудаж агнасан байна.

Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн Э.Э-г 5.4 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А-г 15 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарыг 12 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Мөн шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 39.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нийт 7.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...