Нийгэм

СУРГУУЛИЙН 50 ШИНЭ АВТОБУС ИРЖЭЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, сургуулийн автобусны талаарх мэдээллийг сонслоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Сая 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн. Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн.

Сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоо, Хан-Уул дүүрэгт зургаа, Налайх, Багануур дүүрэгт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” хэмээлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Дүүргийн Боловсролын хэлтсүүдээс хуваарилсан автобусны замнал болон зорчилт үйлчилгээтэй холбоотой саналуудыг авч, дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн.

Дүүргүүд зохион байгуулалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор зардлыг баталсан төсвийн хүрээнд шийднэ” гэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Цаашид автобусны засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг бодитоор тусгах шаардлагатай байгаа”-г хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...