Active

ИРАН: ДРОНЫ ДАЙРАЛТ, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ҮЙЛДВЭРИЙН ГАЛ

Ираны цэргийн үйлдвэр рүү халдах зорилгоор дрон илгээсэн хэргийн ард Израиль улс байх магадлалтай гэдгийг АНУ-ын албаныхан мэдээлжээ. Ираны арми өчигдөр /2023.01.29/ төв хэсгийн Исфахан хотын ойролцоох үйлдвэрийг чиглэн явж байсан дронуудыг амдан сөнөөсөн юм. Ираны батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар цэргийн үйлдвэр рүү гурван дроноор дайрсны хоёрыг нь амжилттай амдан сөнөөжээ. Харин гурав дахь дрон нь үйлдвэрт цохилт өгснөөр дээврийг нь сүйтгэж “хөнгөн эвдрэл” үүсгэсэн бөгөөд хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Исфахан хотын үйлдвэр нь Ираны нийслэл Тегеран хотоос 350 км зайтай оршдог. Тус үйлдвэр нь АНУ-д үйлдвэрлэсэн “F-14″сөнөөгч онгоцны флот байрладаг агаарын том бааз төдийгүй цөмийн түлшний судалгаа, үйлдвэрлэлийн төв аж.

Батлан хамгаалахын сайд Амир-Абдоллахианаас энэ нь тус улсын цөмийн хөтөлбөрт нөлөөлөх эсэхийг тодруулахад, “Ийм алхам нь манай цөмийн эрдэмтдийн энх тайвны цөмийн энергид хүрэх хүсэл, тэмүүлэлд нөлөөлж чадахгүй” гэж хариулжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг эмх замбараагүй байдал бий болгох зорилготой “хулчгар” үйлдэл гэж шүүмжилжээ.

Тус халдлагад Ираны албаныхан анхнаасаа Израилийг хардаж буйгаа мэдээлсэн юм. Гэхдээ Ираны батлан хамгаалах яамнаас халдлагыг хэн үйлдсэн талаар албан ёсоор мэдээллээгүй. Ойрхи-Дорнодын сөргөлдөгч хоёр орны хооронд сүүдрийн дайн олон жил үргэлжилж байгаа бөгөөд Тегераны барууны гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээ бүтэлгүйтсэнээс хойш зөрчил хурцдах болсон. Улмаар Израилийн талаас сүүлийн үед агаарын цохилт өгөхөөр байлах болсон гэж Ираны батлан хамагаалах яамны мэдэгдэлд дурджээ. 

Үүнээс гадна өчигдөр Ираны баруун хойд хэсэгт байрлах газрын тосны үйлдвэрт гал гарсан байна. Мөн ойролцоох газарт нь 5.9 магнитудын газар хөдөлснөөс гурван хүн амь эрсэдсэн байна.

Туркийн хилийн ойролцоо болсон газар хөдлөлтөд Иранд 800 гаруй хүн гэмтэж бэртсэн аж. Газар хөдлөлтийн дараа 20 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд айж сандарсан иргэд өвлийн хасах температуртай хүйтэнд хоргодох байранд шөнийг өнгөрүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 70 гаруй тосгонд байшин барилга эвдэрч, сүйджээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...