Одхүүгийн Дөлгөөн нь (1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын эмэгтэй жүжигчин. Түүний карьер жүжигчний мэргэжлээр суралцаж байх үедээ эхэлсэн бөгөөд, 2011 онд “Амьдралд тавтай морил” нэртэй Монголын телевизийн олон ангит кинонд гол дүрийг бүтээснээр олонд танигджээ.
Өмнөх амьдрал
Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 3 хүүхэдтэй айлын дундах нь юм. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл байсан бөгөөд ахлах сургуулийнх нь хажууд түүний суралцахыг хүссэн урлагийн их сургууль байрладаг байжээ.
Карьер
Дөлгөөн мэргэжлийн карьераа жүжигчний мэргэжлээр суралцаж байх хугацаандаа эхлүүлсэн бөгөөд 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол дүр болон туслах дүрүүдийг бүтээгээд байв. Мөн 2011 оноос эхлэн Мөрөөдлийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Мөрөөдлийн театртаа үргэжлүүлэн жүжигчнээр ажиллажээ. 2 жил гаруйн хугацаанд ажилласны дараагаар Монгол улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллах саналыг тухайн театрын ерөнхий найруулагч Н. Наранбаатар тавьснаар түүний драмын урлагийн замнал эхэлсэн юм.
Дөлгөөн тус театрт ажиллаж байх хугацаандаа 2015 онд Уильям Шекспирийн зохиол “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд, “Гамлет” зохиолын жүжгийн Офелиагийн дүрд тус тус тоглож байжээ. Түүний хувьд 24 насандаа “Ромео ба Жульетта” нэрт зохиолын жүжигт тоглосон нь Монгол Улсдаа Жульеттагийн дүрийг бүтээсэн хамгийн залуу жүжигчин болж тэмдэглэгдэж байв.
Кино бүтээл
| Жил | Киноны нэр | Дүр | Кино компани, продакшн | Үүрэг | Ref. |
|---|---|---|---|---|---|
| 2007 | Хана | Энхжин | Face Studio | Туслах дүр | – |
| 2010 | Эзэнгүй бөгж | Халиунаа | Лоожик Фильм | Туслах дүр | [24] |
| 2011 | Нэг хоёрын гурваа | Марал | Визард Продакшн | Анхны гол дүр | [14] |
| 2013 | Ганц бие бүсгүйчүүд | Гэрэлцэцэг | Ю Фильм | Гол дүр | [25] |
| 2014 | Сүүлчийн шөнө | Анирлан | Paramind Art, Tengri Concept | Гол дүр | [26][27] |
| 2014 | Учрал | Намуун | Aurora Film Production | Гол дүр | [28] |
| 2015 | Хамтран амьдрагч | Буянаа | Хүүк Фильм | Гол дүр | [29] |
| 2015 | Маш нууц | Сийлэгмаа | Фантастик Продакшн | Гол дүр | [30] |
| 2015 | Ганц бие бүсгүйчүүд – 2 | Гэрэлцэцэг | Ю Фильм | Гол дүр | [31][32] |
| 2016 | Нүдээ аниад төсөөл | Нандиа | Expressive Line Production | Гол дүр | [33][34] |
| 2017 | Гацуурхан | Солонго | Монгол ТВ | Гол дүр | [20] |
| 2017 | Ганц бие бүсгүйчүүд – 3 | Гэрэлцэцэг | Ю Фильм | Гол дүр | [35] |
| 2019 | Тэнгэрээс буцаасан од | Од | Хувьсал Продакшн | Гол дүр | [36] |
Телевизийн олон ангит кино
| Жил | Киноны нэр | Дүр | Сүлжээ | Үүрэг | Ref. |
|---|---|---|---|---|---|
| 2011 | Хайрын эрэлд | Солонго | Боловсрол Телевиз | Туслах дүр | [37] |
| 2011 | Амьдралд тавтай морил | Золоо | Монголын Үндэсний Телевиз | Гол дүр | [2] |
Театрын жүжиг
| Жил | Киноны нэр | Дүр | Театр | Үүрэг | Ref. |
|---|---|---|---|---|---|
| 2011 | Миний нууц хүү | Энхжин | Мөрөөдлийн Театр | Гол дүр | – |
| 2012 | Хайртай бол эргэж хараарай | Сарантэргэл | Мөрөөдлийн Театр | Гол дүр | [38] |
| 2012 | Амьдрал өөрөө бэлэг | Саруул | Мөрөөдлийн Театр | Гол дүр | [39] |
| 2015 | Бүүвэй | Нандиа | Улсын Драмын Эрдмийн Театр | Гол дүр | [40] |
| 2015 | Ромео ба Жульетта | Жульетта | Улсын Драмын Эрдмийн Театр | Гол дүр | [41][42] |
| 2016 | Гамлет | Офелиа | Улсын Драмын Эрдмийн Театр | Гол дүр | [43][44] |

Сүүлийн сэтгэгдэл