Урлаг

“THE HU” ХАМТЛАГ ХҮНД МЕТАЛ РОК ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОНО

“The Hu” хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцоно. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд “The Hu in the Меtaverse” дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.

“The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

“Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд...

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон...

Булган аймгийн хөгжим жүжгийн театр Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол...

С.Жавхлан: Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл...