Нийгэм

“Эх оронч сурагч” зорилтот аялал эхэллээ

Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.

Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын сургалтын офицер, “Эх оронч сурагч” төслийн менежер Д.Батсүмбэрэл:

648fcb3018164615ff1e72f1 "Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ

-Хүүхэд, залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Эх оронч сурагч” зорилтот аяллыг улс, нийслэл, аймгийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Аялалд оролцох сурагчдыг сонгож шалгаруулсан. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулж буй. Сурагчдын аюулгүй байдлыг хангахаар эцэг эх, асран хамгаалагчтай нь гурвалсан гэрээ байгуулсан гэсэн юм.

Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Амарсанаа:

648fcb3c18164615ff1e72f2 "Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ

-Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Эх оронч сурагч” аяллыг зохион байгуулж байна. Сурагчид Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 0198 дугаар анги, Их бурхантын заставт очиж, үйл ажиллагаатай нь танилцахаас гадна олон төрлийн тэмцээн, сонирхолтой арга хэмжээнд оролцох юм хэмээлээ.

Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мөнхтүшиг:

648fcb5418164615ff1e72f3 "Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ

-Аялалд оролцох болсондоо маш их баяртай байна. Монголынхоо үзэсгэлэнт газраар аялахаас гадна ахуй, соёлтой танилцаж, эх орноо илүү сайн таньж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...