Blackpink хамтлагийн Jennie-ийн “Kai” нэртэй нохой хоёр өдрийн өмнө буюу 27-ны өдөр насан эцэслэжээ. Ингэхдээ Женни өөрийн цахим хуудаснаа “Bye Kai” гэх пост оруулсан нь ихээхэн төөрөгдөл үүсгэсэн аж. Фэнүүд нь өмнө нэр холбогдож байсан К-поп од дуучин Kai-ийг нас баржээ хэмээн андуурсан аж.
Гэвч энэ нь түүний хайртай нохой нас барсан гэх пост байжээ. Уг үйлдэлд 27 мянган сонсогчид “sad” буюу гунигтай эможигоор илэрхийлсэн аж.
А.Урин

Сүүлийн сэтгэгдэл