Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жанжин”-ны гудамжны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 14х40 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон цахилгааны хуваарилах самбар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 6х8 метрийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт 3 дугаар багийн “Угтах хаалга” гэдэг газар Суудлын автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 3х3.5 хэмжээтэй амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сүүлийн сэтгэгдэл