Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрбээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх эрх зүйн цогц шинэчлэлийг яаралтай хийх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд төрийн бүх шатны байгууллагын үүрэг оролцоо, хяналт хариуцлагыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн бодлогуудыг ногоон хөгжлийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн ажлаа голлох салбаруудад эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

371525030_1510075166479437_7822673459654782456_n Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Тухайлбал хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах санал санаачилга, бодлого, үйл ажиллагааг  идэвхжүүлэхийн чухлыг уулзалтад оролцогсод тэмдэглэв.

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гуравдах жилдээ зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...