Active

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:00 цагаас 17:50 цаг хүртэл Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хараа, Ерөө голын бэлчир” гэдэг газраас “Шаамарын гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 76 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.20-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо,  “Шадивлангийн зуслан”-д иргэн Б нь 10.17-ны өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллгаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 10.18-ны өдрийн 00:00 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид эрэлч нохой, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч, иргэн Б/22 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.19-ний өдрийн 08:38 цагаас 15:35 цаг хүртэл “Шадивлангийн зуслан”, “Ойн дурсамж” амралтын газрын урд талын ойн модон дунд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагатай зөвшилцөж зогсоосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...