Active

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурван дуудлага бүртгэгдлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 18401 дүгээр гудамжинд махны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х80 метрийн хэмжээтэй, 1 давхар агуулахын барилга шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 тонн чингэлэгт хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан

Хэнтий аймгийн Мөрөн сумын Төв багийн Цагаантолгой хорооллын Дэлгэр гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг 08.14-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажилтнууд очиж иргэн Б-ын 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...