Active

Танилц: Хичээлийн шинэ жилийн хэрэгслийн үнэ

Сурагчдын зуны амралт дуусаж 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн хамгийн их зорьдог Нарантуул олон улсын худалдааны төвд худалдаалагдаж буй хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцасны үнийн мэдээллийг хүргэж байна.

Нарантуул захын баруун талд байрлах Баялаг-Ундраа төвийн урд хаалган дээр хичээлийн хэрэгсэл, цүнх, цэнхэр цамц дэлгэн тавьсан хэд хэдэн асар харагдана. Эхний асар дээр очин хичээлийн хэрэгслийн үнийн мэдээллийг асуухад худалдагч зах дотор худалдаалагдах барааны үнээс хамаагүй хямд, үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа хэмээн хэлж байлаа.

“УЛААНБААТАР ПРИНТ” ХХК-ЫН ДЭВТЭР 350-2,430 ТӨГРӨГИЙН ХООРОНД ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА

12-96 хуудастай дэвтэр350-2,430 төгрөг
Зургийн дэвтэр2,000-3,500 төгрөг
Өнгийн харандаа6,000-12,000 төгрөг
Усан будаг2,000-12,000 төгрөг
Цаасны цавуу1,500-4,500 төгрөг
Үзгэн бал1,000-4,000 төгрөг
Баллуур500-2,500 төгрөг
Үзэгний сав8,000-25,000 төгрөг
Хайч3,500-10,000 төгрөг
Өнгийн цаас 2,500 төгрөг

Цааш алхан дүрэмт хувцас болон цүнх өлгөсөн асрууд дээр очлоо. Урд хөршөөс дүрэмт хувцас, цүнх оруулж ирж худалдаалж байгаа гэнэ. Цэнхэр цамц 20,000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцасны хүрэм нь 40,000 төгрөг, харин цүнх 35,000-120,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. 

БАЯЛАГ-УНДРАА ЗАХ ДОТОР ДҮРЭМТ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭГЧ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫН ХУДАЛДАА ГАРЧЭЭ

Баялаг-Ундраа зах руу ортол хичээлийн хэрэгслийн үнэ гадаах асруудтай нь харьцуулбал 500-3,000 төгрөгөөр, цэнхэр цамцны үнэ 5,000 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалагдаж байгаа нь ажиглагдлаа. Уг худалдааны төвийн хоёр давхарт Монгол Улсдаа сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн, худалдаалдаг Өүлэн менч, Бүтээлч үйлс, Шилмэл загвар зэрэг компанийн дүрэмт хувцас зарагдаж байна.

Энэ жилийн хувьд:

  • Бага ангийн сарафан 76,000-78,000, эрэгтэй хүрэм 76,000-78,000 төгрөг
  • Дунд ангийн эмэгтэй хүрэм 93,000-95,000, эрэгтэй хүрэм 93,000-95,000 төгрөг, 
  • Ахлах ангийн эмэгтэй хүрэм 106,000-108,000, эрэгтэй хүрэм 118,000-120,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

БАГА АНГИЙН ХӨВГҮҮДИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ 158,000, ОХИДЫНХ 111,000 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

“Өүлэн менч” ХХК

Бага анги/1-5 дугаар анги/ЭмэгтэйСарафан76,000
Цамц30,000
Зангиа5,000
 ЭрэгтэйХүрэм76,000
Өмд47,000
Цамц30,000
Зангиа5,000
Дунд анги/6-9 дугаар анги/ Эмэгтэй Хүрэм93,000
Юбка53,000
Цамц33,000
Зангиа7,000
 ЭрэгтэйХүрэм93,000
Өмд58,000
Цамц33,000
Зангиа7,000
Ахлах анги/10-12 дугаар анги/ ЭмэгтэйХүрэм106,000
Юбка56,000
Цамц36,000
Зангиа8,000
 ЭрэгтэйХүрэм118,000
Өмд63,000
Цамц36,000
Зангиа8,000

“Шилмэл загвар” ХХК

Бага анги/1-5 дугаар анги/ЭмэгтэйСарафан78,000
Цамц34,000
Зангиа6,000
 ЭрэгтэйХүрэм78,000
Өмд49,000
Цамц34,000
Зангиа6,000
Дунд анги/6-9 дугаар анги/ Эмэгтэй Хүрэм95,000
Юбка56,000
Цамц37,000
Зангиа9,000
 ЭрэгтэйХүрэм95,000
Өмд60,000
Цамц37,000
Зангиа9,000
Ахлах анги/10-12 дугаар анги/ ЭмэгтэйХүрэм108,000
Юбка58,000
Цамц40,000
Зангиа9,000
 ЭрэгтэйХүрэм120,000
Өмд65,000
Цамц40,000
Зангиа9,000

 “Бүтээлч үйлс” ХК

Бага анги/1-5 дугаар анги/ЭмэгтэйСарафан78,000
Цамц34,000
Зангиа6,000
 ЭрэгтэйХүрэм78,000
Өмд49,000
Цамц34,000
Зангиа6,000
Дунд анги/6-9 дугаар анги/ Эмэгтэй Хүрэм95,000
Юбка56,000
Цамц37,000
Зангиа8,000
 ЭрэгтэйХүрэм95,000
Өмд60,000
Цамц37,000
Зангиа6,000
Ахлах анги/10-12 дугаар анги/ ЭмэгтэйХүрэм108,000
Юбка58,000
Цамц40,000
Зангиа9,000
 ЭрэгтэйХүрэм120,000
Өмд65,000
Цамц40,000
Зангиа9,000
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
6
+1
1
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...