Нийгэм

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа.

Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.

2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.

received_210853238091047 “Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Мод үржүүлгийн газартаа 400 гаруй мянган мод үржүүлснээс 300 мянга гаруйг нь тарьж, ургуулан, ойн долоон төгөл байгуулсан байна. Мөн мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин 100 гаруй мянган мод бэлэглэж, хандивлажээ.

received_1613869239018621 “Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-тэй хамтран био нүүрсэн бортого хийх технологи ашиглан жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна. “Монполимет” нь “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарчээ.

received_786664586294783 “Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...