Нийгэм

“GS25” дэлгүүрт хүүхдээ орхиж явсан эмэгтэйг Сонгинохайрхан дүүргээс өнөөдөр олжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дуургийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага ирсэн байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөнн шалгах ажиллагаагүргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих уургээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, үр хүүхдээ тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийг хангахыг уриалж байна.Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцлагатай аав ээж байцгаая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...