Дэлхий

СӨҮЛИЙН ГУДАМЖААР ТАХЬ ГУРВАН ЦАГ СУЛ ЯВЖЭЭ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гудамжаар амьтны хүрээлэнгээс “зугтсан” тахь гудамжаар гурван цагийн турш зугаалж, хогийн савнаас юм идэж явсан байна.  

Серо (солонгосоор “босоо” гэсэн утгатай) дуудлагатай тахь пүрэв гарагийн орой амьтны хүрээлэнгээс зугтсан байна. Тахь модон хашааг сэтлээд гарсан гэж мэдээлжээ. Серо автомашин, хүмүүс холхисон гудамжаар алхаж, үе үе хогийн сав руу өнгийж байгааг хотын оршин суугчдын хийсэн бичлэгээс харж болох аж.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд тахийг нарийн гудамж руу туун оруулж, дараа нь нойрны эмээр буудсан байна. Тахийг унтахаар нь ачааны машинд ачиж, амьтны хүрээлэн аваад явжээ.

Серо Сөүлийн амьтны хүрээлэнд 2021 онд төрсөн, хоёр наст тахь юм байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын хэлж буйгаар  амьтны биеийн байдал сайн байгаа аж.

Сөүлийн амьтны хүрээлэнд 38 төрлийн 400 гаруй амьтан байдаг гэж тус байгууллагын вэб сайтад мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...