Active

Хүүхдийн мөнгийг олгох журамд өөрчлөлт оруулна

Ирэх сарын нэгнээс цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг Засгийн газраас мэдээлсэн.

Ингэхдээ хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулах юм байна. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийж, журманд өөрчлөлт оруулах юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана гэх мэдээллийг өгсөн юм. Энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар
сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...