Active

Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 05 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Азийн физикийн олимпиадын хороонд талархал илэрхийлж, Азийн физикийн олимпиадын оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.

Оролцогч хүүхдүүдийн оюуны чадавх, онолын мэдлэгийг сорьсон, олон улсын эрдэмтэн багш нарын сонирхлыг татсан онолын болон туршилтын бодлогыг дэвшүүлж чадсан монголын шилдэг физикчид, эрдэмтдэд мөн баяр хүргэв.

received_622164709840264-1024x682 Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөлөө

Энэ удаагийн олимпиадад нийт 26 багийн 195 сурагч онолын гурав, туршилтын хоёр бодлогоор оюун ухаанаа уралдуулснаас гадна хоёр улс ажиглагчаар оролцсон юм.

Монгол эрдэмтдийн боловсруулсан нийт 50 онооны 5 бодлогыг бодсон эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авчээ.

Олимпиадын байр эзлүүлэх дүрмийн дагуу 21.5 оноог 100 хувь гэж тооцоход БНХАУ, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн зохион байгуулагч Монгол Улсын баг 1 хүрэл медаль хүртлээ.

Азийн физикийн 24 дүгээр олимпиад ирэх жил Малайз Улсад болно.

received_939122467324340-1024x682 Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөлөө
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...