Active

Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдсэн байна. 

Франц улсын нийслэл Парис хотноо энэ оны тавдугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн жагсаалтад бүртгэсэн юм. 

Энэхүү жагсаалтад Монгол улсаас Халхын Цогт хунтайжийн хадны бичээс өв багтсан. 

Эрдэмтэн, судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17 дугаар зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог.

Уг бичээс нь Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.

ЮНЕСКО-гийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс долоон баримтат өв манай улсаас бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, 

  • 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”
  • 2017 онд “Данжуурын гэрэлт хөшөө”
  • 2023 онд “Цогт хунтайжийн хадны бичээс” бүртгэгдлээ.
u3g1q5__4_h450 Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ
c4434j__3_h450 Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлагатайг харгалзан үзэж ЮНЕСКО-гоос 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн.

Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгддэг байна.

Эх сурвалж: ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...