Дэлхий

БНСУ-ын Агаарын цэргийн хүчний сургуулилалт эхэлжээ

БНСУ-ын Агаарын цэргийн хүчин (АЦХ) Чонжу хотын баазад “Soaring Eagle” томоохон сургуулилалтаа эхлүүлжээ.

Тогтмол зохион байгуулдаг энэхүү сургуулилалтад 260 орчим цэргийн алба хаагч, 60 орчим нисэх онгоц, түүний дотор радарт  баригддаггүй F-35A  болон F-15K, KF-16 сөнөөгч онгоцнууд, түлшний танкер KC-330 оролцоно гэж АЦХ мэдээлсэн байна.  

Тавдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх сургуулилалтад оролцогчид “дайсны чухал хэрэгсэл, байгууламж, өдөөн хатгалгын эх сурвалжуудад” цохилт өгөх тактик боловсруулна. Түүнчлэн их бууны суман, хөдөлгөөнт пуужингийн цогцолбо зэрэг газрын байнуудад богино хугацаанд шуурхай урьдчилсан цохилт өгөх сургуулилалт хийнэ гэж АЦХ мэдээлжээ.

“Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь үргэлжилсээр байгаа өдөөн хатгалга, аюул заналд шуурхай хариу арга хэмжээ авах, цохилт өгөх боломжуудыг шалгах замаар үйл ажиллагааны чадавхыг сайжруулахад оршино” гэж уг сургуулилалтын командлагч АЦХ-ний хурандаа Вон Квон Су мэдээлжээ.

АЦХ-ний “Soaring Eagle” сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр нэгээс хоёр удаа тогтмол хийдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...