Нийгэм

“Шөнө дундын бүжиг” жүжгийн эртэч тасалбар худалдаанд гарлаа

Орфей” театрынхан ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг хүргэхээр болсон.

Ирэх зургадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудалд тоглох тус жүжгийн эртэч тасалбар худалдаанд гарчээ. Жүжгийн тасалбар 80, 120, 140 мянган төгрөгийн үнэтэй бол эртэч тасалбар нь 20 хувийн хөнгөлөлттэй аж.

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Ж.Билгүүн, Т.Ариунчимэг, ерөнхий найруулагчаар “Гэгээн Муза” олон улсын театрын наадам, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч М.Батболд ажиллаж буй бол гол дүрүүдэд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Т.Сэргэлэн, С.Батзориг, Д.Асардарь, Н.Нархажид нар тоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...