Урлаг

ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

2023 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо
2023 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо
2023 оны хөгжмийн ертөнцийн шилдгүүд тодорлоо

Өнөөдөр Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил рэппер Кендрик Ламар Грэммийн ёслолоос “Оны шилдэг рэп цомог”, “Оны шилдэг рэп үзүүлбэр”, “Оны шилдэг рэп дуу” гэсэн рэп төрлийн гурван том шагналын эзэн болж бахдам ялалт байгуулав. Мөн түүнчлэн Вайола Дэвис шинэхэн “ЭГОТ” статустан болсон билээ. 

65 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын гол дүр яах аргагүй дуучин Бейонсе байв. Тэрээр энэ жил нийт есөн төрөлд нэр дэвшсэнээс “Оны шилдэг электроник дуу бичлэг”, “Оны шилдэг уламжлалт R&B үзүүлбэр”, “Оны шилдэг R&B дуу”, “Оны шилдэг электроник хөгжмийн цомог” зэрэг дөрвөн төрөлд ялалт байгуулж, 32 дахь шагналаа хүртсэнээр бүх цаг үеийн хамгийн олон Грэммийн шагналт уран бүтээлч болж чадсан юм. 

Мөн энэ үдэш Тревор Ноа ёслолын хөтлөгчөөр ажилласан бол Харри Стайлс өөрийн хит уран бүтээл “As It Was”-ийг тайзнаа толилуулж, Сэм Смит, Ким Петра нар “Unholy” дуугаа өргөн барьж, Мисси Эллиотт, Куин Латифа, Lil Wayne, Busta Rhymes болон бусад рэпперүүдийн тусгай сет ёслолын тайзыг доргиолоо.

Ингээд Грэмми 2023 шагнал гардуулах ёслолын гол төрлүүдийн ялагчидтай танилцацгаая.

Оны шилдэг дуу “Just Like That” – Бонни Рэйтт

1675674848791495 ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

Оны шилдэг дуу бичлэг

“About Damn Time” – Lizzo

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Самара Жой

Оны шилдэг цомог

“Harry’s House” – Харри Стайлс

1675674848602781 ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

Оны шилдэг поп цомог

“Harry’s House” – Харри Стайлс

Оны шилдэг уламжлалт поп цомог

“Higher” – Майкл Бубле

Оны шилдэг клип

“All Too Well: The Short Film” – Тейлор Свифт

Оны шилдэг электроник хөгжмийн цомог

“Renaissance” – Бейонсе

1675674864856216 ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

Оны шилдэг хөгжмийн тухай кино

Various Artists – Jazz Fest: A New Orleans Story

Оны шилдэг поп соло үзүүлбэр

“Easy on Me” – Адель 

1675674848373661 ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

Оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр

“Unholy” – Сэм Смит, Ким Петрас

Оны шилдэг рэп цомог

“Mr.Morale & the Big Steppers” – Кендрик Ламар

1675674849004982 ГРЭММИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ЯЛАГЧИД ТОДОРЧ, ДУУЧИН БЕЙОНСЕ РЕКОРД ЭВДЛЭЭ

Оны шилдэг рэп үзүүлбэр

“The Heart Part 5” – Кендрик Ламар

Оны шилдэг рэп дуу

“The Heart Part 5” – Кендрик Ламар

Оны шилдэг R&B үзүүлбэр

“Hrs & Hrs” – Muni Long

Оны шилдэг R&B дуу

“Cuff It” – Бейонсе

Оны шилдэг кантри цомог

“A Beautiful Time” – Вилли Нелсон

Оны шилдэг рок үзүүлбэр

“Broken Horses” – Брэнди Карлайл

Оны шилдэг рок дуу

“Broken Horses” – Брэнди Карлайл

Оны шилдэг рок цомог

“Patient Number 9” – Оззи Осборн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

“Moon Dance” хамтлаг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд...

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон...

Булган аймгийн хөгжим жүжгийн театр Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол...

С.Жавхлан: Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл...