Спорт

ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БАРИЛДАЖ ЭХЭЛЖЭЭ

Чөлөөт бөх, үндэсний бөхийн дэвжээнд гялалзаж, чимж явсан хүчтэнүүдийн нэг нь яах аргагүй дархан аварга, Гавьяат тамирчтин А.Сүхбат. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт тэрбээр чөлөөт бөхийн дэвжээндээ 23 жилийн дараа барилдлаа.

Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит ахмадын улсын аваргын 55-55 насны ангиллын 100 кг-д барилдсан А.Сүхбат аварга гурав ялаад түрүүлэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Өвөр Монголын бөх Хасбаганыг ялжээ. 

344585987_756240459485077_2818476901077399222_n ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БАРИЛДАЖ ЭХЭЛЖЭЭ

Хэдхэн хоногийн өмнө Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч болсон А.Сүхбат аварга хамгийн сүүлд буюу 2000 оны насанд хүрэгчдийн улсын аваргад зодоглохдоо шигшээд улсын харцага, ОУХМ Г.Ганхуягийг ялан, тав дахиа түрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Ёкозүна Тэрүнофүжи Кюүшюүд барилдахгүй

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын...

Монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа

Түүхэндээ анх удаа монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа. Нийт 10...

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна....

Ш.Энхийн-Од Сан Францискод тоглох болсныг албан ёсоор зарлалаа

NCAA 1-р зиндаанд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг...