Active

ЗУРГААДУГААР САРТ БҮХ НИЙТИЙН АМРАЛТЫН ӨДӨР ХОЁР ТОХИОНО

Энэ жил зургаадугаар сард бүх нийтээр тэмдэглэх баярын хоёр өдөр байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухайн хуульд зургаадугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн баяр, 4-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.

Хуульд зааснаар нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд бүх нийтээр амардаг бөгөөд зургаадугаар сарын 1-н ажлын өдөр буюу пүрэв гарагт тохиож буй тул нийтээр амрах юм.

Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу зургаадугаар сарын 4-ний ням гарагт тохиож байгаа юм.

Мөн хуульд зааснаар тавдугаар сарын 15-нд Гэр бүлийн өдөр тохиодог бөгөөд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт ордог тул бүх нийтээр амрахгүй. /Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд бүх нийтээр амардаг бол тэмдэглэлт өдрүүдэд амардаггүй/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...