Active

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЖЭЭ

Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөл хоёрдугаар сард хуралдаж, оюутнуудын сургалтын төлбөрийг нэмэх шийдвэр гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшний сургалтын төлбөрт өөрчлөлт орсон байна.

  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 119,000 төгрөг
  • МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг 
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 142,800 төгрөг 
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг болжээ. 

Мөн магистр, докторт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр ч шинэчлэгджээ. Тодруулбал:

  • Бүрэлдэхүүн сургуулийн магистрын түвшний сургалтын нэг багц цагийн төлбөр 172,600 төгрөг
  • Бүрэлдэхүүн сургуулийн докторт суралцаж буй оюутнуудын нэг багц цагийн төлбөр 193,300 төгрөг
  • Докторын диссертаци 240,500 төгрөг болсон байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...