Нийгэм

СҮҮЛИЙН ГУРВАН ӨДӨР 9 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ИРЖЭЭ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.

Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн, Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Чойбалсан, Гурванзагал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан цагаан суманд нийт есөн удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар /2023.04.12/ Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрүүдэд давхардсан тоогоор Онцгой бадйлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн иргэд зэрэг нийт 830 гаруй хүн, 90 орчим нэгж техниктэй хэрэгсэлтэйгээр ажилласан.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...