Нийгэм

КАМЧАТКИЙН ХОЙГТ ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 20 КМ ӨНДӨРТ ЦАЦАГДЖЭЭ

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Камчаткийн хойгийн Шивелуч галт уул дэлбэрч, үнс нурам нь далайн түвшнээс дээш 20 км хүртэл өндөрт цацагдсан тухай Оросын Шинжлэх Ухааны Академийн Геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Газар хөдлөлтийн идэвхжил орон нутгийн цагаар Мягмар гарагийн шөнийн 12:54 цагт бүртгэгдсэний дараа дэлбэрэлт эхэлсэн байна. Үүнээс хойш 15 цагийн дараа ч галт уул үргэлжлэн дэлбэрсээр байжээ.

Тэнгэрт үнс нурамнаас тогтсон асар том үүл хуралдаж, галт уулаас 90 км зайтай оршдог Усть-Камчатский тосгоны гудамж талбай, автомашинууд үнсэнд дарагдсаныг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулж байна.

1v0qgy_kamchatka_erruption_3_x974 КАМЧАТКИЙН ХОЙГТ ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 20 КМ ӨНДӨРТ ЦАЦАГДЖЭЭ
pd292v_kamchatka_erruption_2_x974 КАМЧАТКИЙН ХОЙГТ ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 20 КМ ӨНДӨРТ ЦАЦАГДЖЭЭ

Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл тэнгэрт тогтсон үүл 400 ба 250 км харьцаатай талбайг эзэлж, галт уулаас баруун ба өмнө зүгт тархсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академийн алс дорнодын салбар гамшгийн аюулын зэрэглэлийг “улаан” буюу хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ. Энэ тохиолдолд тухайн бүс нутгийн агаарын орон зайд онгоцоор нислэг үйлдэхийг хориглодог.

Галт уулаас урссан халуун хайлмаг 20 км зайд хүрч, Петропавловск-Камчатский ба Усть-Камчатский чиглэлийн авто замыг эвдсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...