Цаг агаар

ЦАГ АГААР | УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ +4 ГРАДУС ДУЛААН БАЙНА

Дорноговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говь, талын нутгаар +5…+10 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...