Дэлхий

ИСПАНИД АГААРЫН ТЕМПЕРАТУР 38.8 ХЭМД ХҮРЧЭЭ

Испанийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар болж байна гэж тус улсын цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлжээ.

Испанийн өмнөд хэсэгт байрладаг Кордоба нисэх буудлын агаарын температур пүрэв гарагт орон нутгийн  цагаар 15.00 цагт 38.8 хэмд хүрч хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн байна.

Тус улсын нийт газар нутаг сүүлийн хэдэн өдөр дараалан хүчтэй халж, агаарын температур  дөрөвдүгээр сарын олон жилийн дунджаас 10-15 хэмээр илүү халж байгаа аж.

“Энэ бол хэвийн үзэгдэл биш. Энэ жилийн агаарын температурын үзүүлэлт хяналтаас бүрэн гарлаа” гэж Испанийн Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтан Кайетано Торрес “ВВС”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ялангуяа, сүүлийн хэдэн өдөр Испанийн өмнөд хэсгийн агаарын температур хэт халж байгаа нь шинжээчдийг гайхшируулж байгаа аж.

Өдрийн хэт халуун үеэс зайлсхийж  хичээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулахыг сургуулиудад зөвшөөрчээ. Мөн Мадридын метроны галт тэрэгний хуваарийг өөрчилж, платформ дээрх хүлээлгийн хугацааг богиносгожээ. Түүнчлэн нийтийн усан сангуудыг нээх хуваарийг нэг сараар урагшуулаад байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...