Active

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.01.18 №15 Шт
Шүүхийн шийдвэрийн тойм:
 04, 2023.03.30
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Прокурорын газраас Б-д холбогдуулан согтуурсан үедээ бага насны 2 нас 5 сар 21 хоногтой О-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б бага насны хохирогч О-г биеэ хамгаалж чадахгүй, тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хор уршиг учрах бодит аюул үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж бага насны хүүхдийг хүчиндэхэд чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч О-ын онгон хальс болон хярзан урагдсан болох нь тогтоогдсон.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Шүүх хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Б-г “Бага насны хүүхэд хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулав.

Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...