Нийгэм

ОХУ-Д УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ

ОХУ-д 2023 он гарснаар улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, 749 тохиолдол бүртгэгдээд байна гэж “Ведомости” хэвлэл тус улсын Эрүүл мэндийн яам болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагуудаас гаргасан тоо баримтад үндэслэн мэдээлжээ.

Энэ нь засгийн газрын харьяа байгууллагууд болон хэвлэл мэдээллээр гарсан тооны нийлбэр бөгөөд Роспотребнадзор байгууллагаас албан ёсоор улсын хэмжээний тоог зарлаагүй байна.

2022 онд ОХУ-д улаанбурхан өвчний нийт 114 тохиолдол бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд бичжээ.

Улаанбурхан өвчин нь агаар, дуслын замаар вирусээр халдварладаг өвчин юм. Энэ нь хамгийн халдвартай өвчний нэг бөгөөд нэг өвчтөний ард 18 хавьтагч байдаг гэж Роспотребнадзор байгууллагы сайтад бичсэн талаар “Ведомости” мэдээлжээ.

ДЭМБ улаанбурханы вакциныг яаралтай хийх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүргэлээ.

ulaanburhan-094701-565380365 ОХУ-Д УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ
  • Хүүхдийг есөн сартай, хоёр настайд нь улаанбурханаас сэргийлэх вакцинд хамруулах, вакциныг хугацаанд нь тариулаагүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах
  • “А” болон бусад аминдэм уулгах
  • Илчлэг сайтай хоол, хүнс, хэрэглэх, дархлаа сайжруулах бэлдмэл хэрэглэх, асаргаа сувилгааг сайжруулах
  • Амны хаалт тогтмол хэрэглээрэй /2 цаг тутамд солих/
  • Сод, царван, давсны 5%, саримс Фурациллин, Тонзилмон, Септидны уусмалын аль нэгээр хоногт 2-3 удаа хоолойгоо зайлах
  • Онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөлөө.
ulaanburhan1-094959-1217676328 ОХУ-Д УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ

Улаанбурхан нь бага насны хүүхдэд маш аюултай, вирусийн гаралтай, халдварлалт өндөртэй, цочмог халдварт өвчин юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй гэжээ.  

Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм.

ulaanburhan2-095011-2030511107 ОХУ-Д УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ЭРС НЭМЭГДЛЭЭ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...