Active

ИРГЭНИЙ БИЕД ХАЛДСАН ХАМГААЛАЛТЫН АЖИЛЧДЫГ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГОНО

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани олон тооны зээрийг хордуулан булсан гэх хэргийг иргэд эсэргүүцэн жагсаж байгаа билээ. 

Энэ үеэр жагсагчдын нэг, иргэн Б.Цэгмидийг хамгаалалтын ажилчид зодож байгаа зураг нийгмийн сүлжээнд тавигджээ. 

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяраас тодруулахад “Иргэн Б.Цэгмид нь гомдол гаргаагүй бөгөөд тухайн асуудлын хүрээнд Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэмтлийн зэргээс хамаарч Эрүүгийн хэрэг үүсгэх эсвэл Зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно.

Үндсэндээ Зөрчлийн тухай хуулийн 5.3-т заасанчлан Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан гэх зүйл ангиар хамгаалалтын ажилчдад торгууль ногдуулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...